Орон нутгийн татварын төрөл
Цагаачлалын хуулийн дагуу гадаадын иргэний бүртгэл хийлгэж Ёнсү дүүрэгт оршин сууснаас хойш 1 жилийн дараа жил бүрийн 8 сард нэхэмжлэл хүлээн авсны дараа төлнө.
Тээврийн хэрэгсэл өмчилж байгаа бол оршин сууж байгаа бүртгэлтэй газраас жил бүрийн 6 сар, 12 сард нэхэмжлэл хүлээн авсны дараа төлнө.
Үл хөдлөх хөрөнгө(барилга байшин, газар, орон сууц) өмчилж байгаа бол жил бүрийн 7 сар, 9 сард нэхэмжлэл хүлээн авсны дараа төлнө.
Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг худалдан авсан тохиолдолд 60 хоногийн дотор худалдан авсан талаар мэдэгдэж татвар төлөх ёстой.
Орлогын албан татварын хуулийн дагуу орлогын албан татвар төлөгч(хувь хүн) болон хуулийн этгээдийн албан татварын хуулийн дагуу хуулийн этгээдийн албан татвар төлөгч(хуулийн этгээд)-ийн хувьд орлогод ногдох орон нутгийн татварын мэдүүлж төлнө.
Орон нутгийн татвар төлөх хялбар бөгөөд амар арга зам
Ветакс (www.wetax.go.kr)※Гишүүнээр бүртгүүлж нэвтрэх → Баталгаажуулах сертификат бүртгүүлэх – Хайлт төлөх
Какао пэй, Нэвэр пэй, Пэйко-д нэхэмжлэлийн QR кодыг сканердаж төлнө
Нэхэмжлэлд заасан нэрийн виртуал данс, орон нутгийн татварын орлогын данс руу шилжүүлэг хийх болон орлогодох
Нэхэмжлэл, Кредит(Чек) карт, дансны дэвтэр, CD/ATM-ээс төлөх
Орон нутгийн татвар төлөөгүйгээс үүсэх эрсдэл
Орон нутгийн татвар төлөөгүй тохиолдолд виз сунгалт хязгаарлагдана(6 сараас хэтрээгүй тохиолдолд зөвшөөрнө)
Тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, хадгаламж, цалин, даатгал(нутаг буцах албан даатгал, нутаг буцах хуримтлалын даатгал)
Өмчилж буй тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө зэргийг дуудлага худалдаагаар албадан борлуулах боломжтой.
Тээврийн хэрэгслийн татвар төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж хөдөлгөөнд оролцох боломжгүй болно.
Зөвлөх утас
Орон нутгийн татварын нэхэмжлэлийг ухаалаг утсаараа хялбар хүлээж аваарай!
※Тус аппликэйшнээс орон нутгийн татварын нэхэмжлэл цахимаар авах хүсэлт гаргахад дараа сараас ухаалаг утсаараа нэхэмжлэл хүлээж авна.